"KHUVSGUL LAKE" МАЛ, МАХНЫ ТӨРӨЛЖСӨН ЦАХИМ ДЭЛГҮҮРИЙН ТӨСӨЛ

НЭГ. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО, ЗОРИЛТ

  • Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 67.2 хувь нь төв суурин газар амьдардаг. Гэтэл бид нүүдлийн соёл иргэншлийн үеийн мал, мах бэлтгэх аргаар орчин цагт мал, мах бэлтгэж байгаа нь суурин соёл иргэншилтэй уялдахгүй байна. Үүнийгээ орчин цагтайгаа уяж "модернизаци" хийх цаг нь болжээ.

  • Бид малаас голдуу махыг нь сорчилон идэж, толгой, шийр, арьс, яс, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүн зэрэг нийт 70 орчим хувийг эзэлдэг хэсгүүдийг хүнсэндээ хэрэглэхгүйгээр хот суурин газрын ахуйн хог, хаягдлын цэгүүд дээр шууд хаяж байгаль орчноо бохирдуулж байна.

  • Нэг малд хийсэн шинжилгээгээний хариуг бусад малд дагалдуулан борлуулж өөрсдийгөө хуурч байна. Бруцеллёз, ям, сүрьеэ, трихнелл зэрэг малын өвчтэй эсэхийг мэдэхгүйгээр шууд хүнсэндээ хэрэглэдэг. Мөн өвчтэй малаа таргалуулахын тулд малын эмчийн зөвшөөрөлгүйгээр элдэв төрлийн антибиотик, ивермектин (ивомек) тарьж, түүнийг биеэс гадагшлахаас өмнө малаа борлуулдаг.

  • Энэ төсөл бүрэн хэрэгжсэнээр малчны хотонд байгаа малыг худалдан авагч цахимаар шууд захиалж, Монгол Улсын стандартад нийцсэн мэргэжлийн байгууллагууд (лаборатори, мал эмнэлэг, махны үйлдвэр, агуулах хөргүүр, тээвэрлэгч)–аар эрүүл чанартай аюулгүй эцсийн бүтээгдэхүүн бэлтгүүлж авах юм.

  • Мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх ажиллагаанд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан ажилчдыг оролцуулахад хяналт тавина.

  • Хөлдүү махтай ноцолдож цаг алдахгүй, махны шүүс нь гоожиж амт шимт алдагдахгүй, нэг гэр бүлийн нэг удаагийн хэрэглээнд зориулан ангилж, савласан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд бэлдэж өгнө.

  • Малчин, мал эмнэлэг, лаборатори, махны үйлдвэр, тээвэрлэгч, худалдан авагчдын гинжин хэлхээ үүсгэн, өөрийн нэгдсэн системтэй болж, мал махны үйлдвэрлэлийн технологийг шинэ түвшинд гарган ажиллах нь энэ төслийн гол зорилго юм.

  • Энэ төслийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар, "Хөвсгөл Мах маркет" ХХК, "Монгол мах органик хүнс" ХХК санаачлан эхлүүлж, Хөвсгөл аймгийн 75 мал эмнэлэг, махны үйлдвэр, 128 багийн 197 малчид хамрагдаж, олон хүн ажилтай, орлоготой болно.

ХОЁР. ТӨСӨЛД ХАМРАГДАХЫН ДАВУУ ТАЛ

2.1 ХУДАЛДАН АВАГЧ (ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Малын гарал үүсэл тодорхой, мал бүрээс бруцеллёз, адуунаас ям, үхэрнээс сүрьеэ, гахайнаас трихнеллийн шинжилгээ авсан тул хүнсэндээ түүхийгээр нь хэрэглэсэн ч болно.

  • Худалдан авагч нь зайлшгүй хийх шинжилгээнээс гадна антибиотик, ивермектиний үлдэгдэл гэх мэт нэмэлт шинжилгээнүүдийг хийлгэж болно.

  • Худалдан авагчийн захиалсан малыг тухайн гэр бүлийн, нэг удаагийн хоолны хэрэгцээнд зориулан татсан мах, стейкний мах, ястай мах, дайвар бүтээгдэхүүн зэргээр ангилж, авч явах, тээвэрлэх, хадгалахад хялбар байдлаар стандартын дагуу савласан бүтээгдэхүүн юм.

  • Махнаас гарсан судас, шөрмөс, хальс, мөгөөрсөн хоолой, улаан хоолой, дэлэн гэх мэт хаягдалаар нь хийсэн амьтны хоолыг бэлтгэн савласан.

  • Малын зөвхөн махыг нь бус, гэдэс дотор, толгой, шийр зэрэг дайвар бүтээгдэхүүнийг ашиглан амттай хоол хийх нөхцөлийг худалдан авагчдад бүрдүүлж өгсөн.

  • Худалдан авагч нь захиалсан бүтээгдэхүүнээ нийслэл хотод өөрийн төдийгүй бусдад бэлэг болгон хүссэн хаягаараа хүргүүлэн авах боломжтой.

2.2 МАЛЧИН (ИРГЭН)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Жилд борлуулах малаа урьдчилан тооцож, малын эмчээсээ сургалт авч, малын пасспорт, ээмэг авах

  • Дараа сард худалдан боловсруулах малынхаа фото зургийг авах, малаа ээмэглэх, паспортжуулах, цахим бүртгэлд оруулах

  • Цахимд шивсэн малын бүртгэлээ хариуцсан мал эмнэлгийн эмчээрээ хянуулж баталгаажуулах

  • Хүйтний улиралд малаа бордох аргад суралцаж, жилийн дөрвөн улиралд тогтмол орлоготой болох

  • Худалдан борлуулах малынхаа эрүүл байдлыг хариуцах, мал эмнэлгийн эмчтэйгээ хамтран ажиллах зэрэг болно.

2.3 МАЛ ЭМНЭЛЭГ (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Төсөл хэрэгжүүлэгчээс малын ээмэг, паспорт авч, сургалтанд хамрагдах

  • Хариуцсан сум, багийнхаа дараа сард худалдан борлуулах малыг цахимд оруулах ажлыг зохион байгуулах

  • Малын паспорт бичих, акт үйлдэх, ээмэглэх, малын мэдээллийг цахимд оруулахад малчдад туслах, малыг эрүүл байлгахад малчдад туслах, сургалт зохион байгуулах

  • Малчдын оруулсан мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулах

  • Цахимаар мал борлогдсон үед мал болон малын гарал үүслийн бичгийг бэлэн болгох

2.4 ЛАБОРАТОРИ (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Мал, маханд заавал хийгдэх болон сонголтоор хийгдэх шинжилгээний дээж авах

  • Шинжилгээний хариуг ажлын хоёр хоногт багтааж малын толгой бүрээр, худалдан авагч тус бүрт бичгээр хийж өгөх

  • Шинжилгээний үнэн зөвийг хариуцах

2.5 МАХНЫ ҮЙЛДВЭР (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Бог, бод мал нядлах, боловсруулах, савлах цех, хөргүүр, агуулахын хүчин чадал (өдөрт, сард) –ыг тооцож, дутуу тоног төхөөрөмж, ажлын талбайгаа бэлдэх

  • Мах боловсруулах, савлах сургалтанд ажилтнаа хамруулах

  • Хайрцаг сав, баглаа боодол, хайрцгаа бэлтгэх

  • Мах хадгалах хөргүүрийн хүчин чадлаа тооцож гаргах

  • Үйлдвэрт хүлээж авсан малыг хоёроос дээшгүй өдөрт багтаан бэлтгэж, хот хооронд ачуулах

  • Улирлын чанартай бус, жилийн турш ажиллах

  • Энэ төсөлд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэрүүд хамрагдах боломжтой.

2.6 АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Хариуцсан аймгийнхаа дараа сард цахимд мал оруулах ажлыг зохион байгуулах

  • Орон нутаг дахь амьд малын тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулах

  • Тээвэрлэгчээс малыг биечлэн хүлээж авах

  • Мал, махнаас дээж авч, шинжилгээнд өгөх, хариу авах, шинжилгээний хариу өвчтэй гарвал мах, малыг малчин руу буцаах

  • Эрүүл гарсан малыг нядлах, боловсруулах, савлах, хайрцаглах явцад хяналт тавих, савласан бүтээгдэхүүнийг хот хооронд ачуулах

2.7 ОРОН НУТГИЙН ТЭЭВЭРЛЭГЧ (СУМ ОРОН НУТГИЙН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Малыг малчны хотоос аймгийн төв дэх махны үйлдвэрт хүргэх ажлыг хариуцах

  • Мал тээвэрлэх бүхээгтэй, бартаат зам туулах чадвартай автомашинтай байх

  • Нэг удаагийн тээврээр 3-аас дээшгүй бод, эсвэл 16-аас дээшгүй бог тээвэрлэх

  • Ойрын сум (40-80км)-аас 80 000 төгрөг, дундын сум (100-180км)-аас 140 000 төгрөг, холын сум (180-200км)-аас 200 000 төгрөг, хэт холын сум (280км-ээс дээш)-аас 260 000 төгрөгөөс дээшгүй үнээр тээвэрлэх

2.8 ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Аймгийн махны үйлдвэрээс савласан бүтээгдэхүүнийг хот хооронд тээвэрлэх ажлыг хариуцах

  • -18°С хэмийн хөргүүртэй, тавиуртай, 2.5 тонноос дээш ачаа тээх автомашинтай байх

  • Захиалсан бүтээгдэхүүнийг захиалагч бүрийн хаягаар хаалганд нь хүргэж өгөх

2.9 БАНК (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтад бүртгүүлж, гишүүн болно.

  • Худалдан авагчийн төлсөн төлбөрийг төсөлд оролцогч талуудад хувааж, шуурхай шилжүүлэх

2.10 ЦАХИМ ДЭЛГҮҮР (АЖ АХУЙН НЭГЖ)

  • Цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn сайтыг хөтлөн явуулна.

  • Төслийн ажлыг зохион байгуулах, үе шат бүр дээр хяналт тавих

  • Цахим дэлгүүрийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах

ГУРАВ. БҮТЭЭГДЭХҮҮН

3.1 МАЛ

  • Хонь, ямаа, монгол үхэр, адуу, тэмээ, сарлаг, хайнаг, цаа буга, гахай 9 төрлийн малыг амьдаар нь захиалж, шат дамжлагын дагуу шинжилгээнд хамрагдуулж, махны үйлдвэрт стандартын дагуу бэлдэж, савлан хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээ юм.

3.2 МАХ

  • Гуанз, ресторан, дэлгүүрт зориулж нэг малчин айлын 3 бод малын гулууз мах бөөний үнээр худалдах багцын үйлчилгээ юм. Дайвар, дотор мах орохгүй. Гулууз махыг дөрөв хувааж, сав баглаагүй, зориулалтын хөргүүртэй автомашинд өлгүүрт өлгөн тээвэрлэж, худалдан авагчийн хаягаар хүргэж өгнө.

  • Гуанз, ресторан, дэлгүүрт зориулж нэг малчин айлын 16 бог малын гулууз мах бөөний үнээр худалдах багцын үйлчилгээ юм. Дайвар, дотор мах орохгүй. Гулууз махыг бүтнээр нь, сав баглаагүй, зориулалтын хөргүүртэй автомашинд өлгүүрт өлгөн тээвэрлэж, худалдан авагчийн хаягаар хүргэж өгнө.

  • Хонь, ямаа, адуу, монгол үхэр, хайнаг, сарлаг, гахай гэсэн 7 амьтны махыг 20 төрлөөр, нэг гэр бүлийн, нэг удаагийн хэрэгцээнд тохируулан бэлтгэсэн бүтээгдэхүүн юм.

3.3 СТЕЙКНИЙ МАХ (DRY AGED)

  • Хайнаг, сарлаг, монгол үхрийн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд, 28 хоног, хуурай боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм. Ингэж бэлтгэсэн стейкний махыг шарж идэхэд шүүслэг, амттай, зөөлөн байдаг.

  • Хонь, гахайн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд, 14 хоног, хуурай боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм. Ингэж бэлтгэсэн стейкний махыг шарж идэхэд шүүслэг, амттай, зөөлөн байдаг.

3.4 ДАЙВАР, ДОТОР ЭРХТЭН

  • Үхэр, хонины дотор эрхтэнг нэг хүний, нэг гэр бүлийн, нэг удаагийн хэрэгцээнд тохируулан савласан бүтээгдэхүүн юм.

  • Богийн дайвар (толгой, шийр) -ийг хоол хийхэд бэлнээр савласан бүтээгдэхүүн юм.

3.5 БОЛСОН БҮТЭЭГДЭХҮҮН

  • Адуу, үхэр, хонины махыг чанаж боловсруулж, нэг хүний, нэг удаагийн хэрэгцээнд тохируулан савласан шууд хэрэглэх бүтээгдэхүүн юм.

  • Хонь, үхрийн ясыг 24 цаг чанаж бэлтгэсэн ясны шөлний ундаа юм.

ДӨРӨВ. БҮТЭЭГДЭХҮҮН ЗАХИАЛАХ ДАРААЛАЛ, ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  • Шинэ хэрэглэгч бол цахим дэлгүүрийн www.khuvsgullake.mn веб сайт руу орж “БҮРТГҮҮЛЭХ” товчийг дарж хувийн мэдээллээ оруулан бүртгүүлэн нэвтрэх

  • Бүртгэгдсэн хэрэглэгч бол “НЭВТРЭХ НЭР ЭСВЭЛ УТАСНЫ ДУГААР” “НУУЦ ҮГ” гэсэн хэсгийг бөглөн цахим дэлгүүрт нэвтрэх

  • “МАЛ” товчийг дарж “ХОНЬ”, “ЯМАА”, "МОНГОЛ ҮХЭР", "АДУУ" гэх мэт 9 төрлөөс сонирхож байгаа төрлөө сонгож орход мал тус бүрийн товч мэдээлэл харагдана, “СОНГОХ” товчийг дарснаар малын болон үнийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, "ЗАХИАЛАХ" товчийг дарснаар захиалга эхлэх

  • "ЗАХИАЛГА БАТАЛГААЖУУЛАХ” хэсэгт “Захиалга хүлээн авах хүний овог, нэр, утасны дугаар, хүргүүлэх хаяг" -ийг үнэн зөв бөглөж "ТӨЛБӨР ТӨЛӨХ" товчийг дарах

  • "ТӨЛБӨР ТӨЛӨХ” хэсэгт өөрийн банкны аппликейшнаараа "QR" кодыг уншуулж, төлбөрөө төлж, захиалгаа баталгаажуулах

  • Эсвэл “БАНКНЫ АППЛИКЕЙШНЭЭР ТӨЛӨХ БОЛ ЭНД ДАРНА УУ” товчийг дарснаар өөрийн банкны аппликейшн руу шилжиж, төлбөрөө төлж, захиалгаа баталгаажуулах

  • Төлбөр төлөгдсөний дараа "МИНИЙ ЗАХИАЛГУУД" цэс рүү орж захиалгаа хянах боломжтой.

  • Захиалга баталгаажсанаас хойш 7-10 хоногийн дотор бүтээгдэхүүнээ захиалсан хаягаараа хүлээн авна.

ТАВ. БҮТЭЭГДЭХҮҮН ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, ГЭСГЭЭХ

  • Захиалсан бүтээгдэхүүн хүргэгдэн ирэхээс өмнө бүтээгдэхүүнээ хадгалах хөргүүрээ бэлтгэнэ.

  • МАЛЫН ТӨРӨЛ ХАЙРЦАГНЫ КОД ГАДНА ХАЙРЦАГНЫ ТОО, ХЭМЖЭЭ ДОТОР ХАЙРЦАГНЫ ТОО (6 төрөл)
    БОГ (ХОНЬ, ЯМАА) (340х240х30) - 1 ширхэг 84 ширхэг
    27А (425х425х270) - 3 ширхэг
    14А (425х425х140) - 1 ширхэг
  • Захиалсан бүтээгдэхүүнээ шалгаж, гарын үсэг зурах

  • Бүтээгдэхүүнийг -18°С хэмд, вакум уутын битүүмжлэлийг алдагдуулахгүйгээр, 24 хүртэлх сарын хугацаанд хадгалж болно.

  • Бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ махны шүүсийг гоожуулахгүйгээр гэсгээнэ, Тасалгааны бус 0°С ~ +5°С хэмд 12 цаг гэсгээх, эсвэл богино долгионы зуухны хамгийн бага хэмд тавьж гэсгээнэ.