Эрүүл-Шинэ-Зөөлөн мах гэх тодотголтой "Khuvsgul lake" брэндийн хонины гулууз махыг та бүхэндээ танилцуулж байна. 1. Хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, 100 хувь бүтээгдэхүүн боловсруулан, гэрийнхээ хаягаар хүргүүлэн авдаг үйлчилгээ юм. 2. Хонины гулууз махыг уламжлалт аргаар 6 хэсэг болгон бэлтгэж, Гуя: 2 ширхэг, хаа: 2 ширхэг, хүзүү, сээр, өвчүү: 3 ширхэг, нуруу, сүүл : 2 ширхэг тус бүр хувааж, вакумдаж хайрцагласан. 3. Малыг амьд байхад нь цуснаас нь шинжилгээ авч бруцеллёз, сорил тавьж сүрьеэ зэрэг өвчтэй эсэхийг шинжлэн, эрүүл малыг нядалгаанд оруулдаг нь "Khuvsgul lake" брэндийн бас нэгэн давуу тал билээ. 4. Стандартын үйлдвэр, лаборатори, тээвэр, хөргүүртэй, эрүүл боловсон хүчнээр бэлтгүүлсэн. 5. Эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авагч танд санал болгож байна.