Манай мах 100% Монгол мах бөгөөд махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд, 14-28 хоног яснаас нь салгахгүйгээр сэврээдэг. Ийм технологиор бэлдсэн махны шүүс үр шим нь махандаа шингэж илүү амтлаг болдог. Мөн энэ хугацаанд илүү зөөлөрдөг. Барууны орнуудад удаан сэврээх тусам илүү сайн гэж үзэж, өндөр үнээр үнэлдэг нь ийм учиртай юм. Хайнаг, сарлаг, монгол үхрийн махыг 28 хоног, хонь, гахайн махыг 14 хоног, хуурай боловсруулалт хийсэн. Ингэж бэлтгэсэн стейкний махыг шарж идэхэд шүүслэг, амттай, зөөлөн байдаг.