Интернет худалдааны үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

www.khuvsgullake.mn сайт нь Монгол мал органик хүнс ХХК-ийн албан ёсны вебсайт бөгөөд мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр https://www.khuvsgullake.mn/ сайтаар үйлчлүүлнэ үү.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Монгол мал органик хүнс ХХК /цаашид www.khuvsgullake.mn гэх/ болон хэрэглэгч / цаашид Хэрэглэгч болон Захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

www.khuvsgullake.mn сайтад байгаа бараанууд бэлэн буюу шууд нийлүүлэх, урьдчилсан захиалгаар нийлүүлэх гэж ангилна.

Урьдчилсан захиалгаар нийлүүлэх барааны тээвэрлэлтээс шалтгаалан хэрэглэгчдэд хүргэх хоног тодорхой хугацаагаар хойшилсон тохиолдод цаг тухайд нь мэдэгдэнэ.

www.khuvsgullake.mn онлайн худалдааны сайт нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг, эх асран халамжлагчийнхаа тусламжтай манай вебсайтаар үйлчлүүлнэ.

ХОЁР. Вебсайт ба түүний үйл ажиллагаа

www.khuvsgullake.mn худалдааны тэмдэгтүүд нь Монгол мал органик хүнс ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ бүтээгдэхүүний мэдээллийг www.khuvsgullake.mn сайтаас авна.

ГУРАВ. Вебсайтын хэрэглэгч ба бүртгэл

Хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрд шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хамгаална.

Хэрэглэгчийн мэдээллийг үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Нэг хэрэглэгч нэг имэйл хаяг, утасны дугаараар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг, утасны дугаар дахин өөр бүртгэлд ашиглахгүй.

Бүртгүүлсэн хэрэглэгчийн имэйл хаяг, утасны дугаарт бүртгэл, захиалга, худалдан авалттай холбоотой бүхий л мэдээллийг тухай бүр илгээнэ.

ДӨРӨВ. Бараа захиалга

Хэрэглэгч болон www.khuvsgullake.mn -ийн харилцааг хүснэгтэд харуулав.

ТАВ. Төлбөр тооцоо

  • Сайтад байршуулсан үнэ нь НӨАТ орсон үнэ болно.Бараа худалдан авахдаа доор заагдсан төлбөрийн төрлүүдээс сонгон төлбөрийг урьдчилан төлсөн байна.

  • Төлбөр дутуу төлөгдсөн, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд захиалга гүйцэтгэх боломжгүй.

  • Интернетийн доголдол, банкны үйл ажиллагаа, цахилгааны саатал, хэрэглэгчийн буруутай алдаатай үйл ажиллагаанаас төлбөрийн асуудал гарсан тохиолдолд www.khuvsgullake.mn хариуцлага хүлээхгүй.

Зургаа. Хүргэлт

www.khuvsgullake.mn нь шууд захиалгын үед 24 цагийн дотор хүргэлт хийгдэнэ.

Хүргэлтийн төлбөр нийт төлбөр дээр 100% тооцогдож нэхэмжлэх үүснэ

НАЙМ. Бусад

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд өөрчлөх боломжтой. Хэрэв www.khuvsgullake.mn үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаяг руу тухай бүрт мэдээлэл явуулна.

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вебсайтын үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Биднийг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа.